| | USD/MNT 0₮

Хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны зургадугаар сар хүртэл олгоно

Засгийн газраас ирэх оны төсвийг 2,2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлжээ. 

Засгийн газраас коронавирусийн цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж 20 мянгыг 100 мянган төгрөг болгосон билээ. Тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр 1-нээс энэ оны дуустал 1,2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэн хэрэгжүүлж байгаа. 

Тэгвэл Ковид-19 цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор уг арга хэмжээг ирэх оны хагас жилийг дуустал нэмэгдсэн хэмжээгээр нь үргэлжлүүлэн олгохоор болж, төсөвт 864 тэрбум төгрөгийг тусгажээ. 

Хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оны хагас жилийг дуустал олгохоор болж, төсөвт 864 тэрбум төгрөг тусгажээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.