| | USD/MNT 0₮

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр

Өнөөдөр Аравдугаар сарын 03 буюу жилд хоёр удаа тохиодог Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр намрын дунд сарын шинийн 17-ны өдөр. Энэхүү өлзийт өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул монгол түмэн эрт үеэс ариун номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл хилэнцийг санан санан цээрлэж иржээ.

Мөн өдөр хурим найр, хүүхдийн сэвлэг үргээх ёслол хийдэг. Балжинням нь өлзийн наран, дашням нь цогийн наран гэсэн утгатай түвд үг. Харин Бурхны сударт энэ өдрийг бурхан багш 2500 жилийн өмнө тусгайлан зарлигласан гэж үздэг. Тиймээс дээр хэлсэнчлэн бүх үйлэнд сайн өдөр ажээ. 

Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа "Өнөөдрийн билэгт сайн өдөр Хуримын ордонд хуримаа хийхээр нийт 100 гаруй хос бүртгүүлсэн байгаа. иДэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн заавар зөвлөмжийг баримтлан ажиллаж байгаа. Ингэхдээ нэг айлаас буюу хүргэн, бэрийн талаас ихдээ 15, нийт 30-аас хэтрэхгүй тооны хүн оролцуулах, хосын хүүхэд биш бол 15 ба түүнээс доош насны хүүхэд оруулахгүй байх зэрэг дэглэм баримталж байгаа" гэлээ. 

Гэрлэх ёслолын ордонд бэлгэ дэмбэрэлтэй сайн өдөр хуримаа хийхэд 1,276,000 төгрөг байдаг. Харин ажлын өдөр, ажлын цагт хуримаа хийх бол 781,000 төгрөг, амралтын өдөрт бол 825,000 төгрөг юм.

Балжинням нь өлзийн наран, дашням нь цогийн наран гэсэн утгатай түвд үг. Харин Бурхны сударт энэ өдрийг бурхан багш 2500 жилийн өмнө тусгайлан зарлигласан гэж үздэг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.