| | USD/MNT 0₮

“Circle К" дэлгүүрийн ариун цэврийн өрөөний хогийн савнаас дутуу төрсөн нярай олджээ

Өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 01-ний 17 цагийн орчимд "Circle K" сүлжээ дэлгүүрийн Ард кино театрын салбарын ариун цэврийн өрөөний хогийн саванд дутуу төрсөн нярай олдсон гэсэн дуудлага иржээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Хүүхдийн ээж болох 22 настай иргэнийг  олж тогтоон яг одоо мэдүүлэг авч байна. Нярайн биеийн байдал хүндэвтэр, ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа" гэв.

“Circle К" дэлгүүрийн ариун цэврийн өрөөний хогийн савнаас дутуу төрсөн нярай олджээ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.