| | USD/MNT 0₮

Зорилтод бүлгийн 510 мянга гаруй хүн томуугийн эсрэг вакцинд хамрагдана

“Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян өчигдөр улс орон даяар эхэлсэн.

Энэ жил улсын хэмжээнд зорилтод бүлгийн 510 мянга орчим хүн томуугийн эсрэг вакцинд хамрагдана. Урд жилүүдийн Вакцинжуулалтын аяны үр дүнд томуугийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх эрсдэл 82 хүртэл хувиар буурч байжээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэгийн хүүхдүүдийн 93 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагдана. Цэцэрлэгийн зүгээс эцэг эхчүүдийн саналыг урьдчилж авсан байна. Сүүлийн 3 жилийн судалгаагаар вакцины үр нөлөөгөөр цэцэрлэгийн хэмжээнд томүүгийн өвчлөл 32 хувиар буурчээ.

Энэ жил улсын хэмжээнд зорилтод бүлгийн 510 мянга орчим хүн томуугийн эсрэг вакцинд хамрагдана.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.