| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:Коронавируст халдвараар өвдсөн зургаан хүн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид  сүүлийн хоёр хоногт нийт 1455  сорьцод  шинжилгээ хийхэд  коронавируст халдвар илрээгүй.

Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс  307 нь буюу 98 хувь эмчлэгджээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдвараар өвдсөн зургаан хүн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Томуугийн вакцин хийх ажил улс даяар өрнөж байна. Аравдугаар сарын 1-10-ны хооронд улирлын томуугийн вакциныг хийнэ. Хоёр өөр улсад үйлдвэрлэсэн ч ижил найрлагатай вакциныг хүлээн аваад байгаа.

Солонгос болон Бразил улсад үйлдвэрлэгдсэн ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцин юм. Тийм болохоор вакцины тухайд эргэлзэх, санаа зовох асуудал гарахгүй гэв."

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдвараар өвдсөн зургаан хүн эмчлүүлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.