| | USD/MNT 0₮

Шадар сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар мэдээлэл хийнэ

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд нутгийн ихэнх хагаст хүйтний эрч чангарч, цас болон цасан шуурга шуурч зарим аймгаас орох гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан байдалтай байна.

Улсын хэмжээнд энэ жил зуншлага 70-80 хувьд нь боломжийн болсон. Харин Баянхонгор аймгийн хэмжээнд зуншлага тааруу байгаагаас болж зарим говийн сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй. Тодруулбал гантай байснаас болж гамшгийн хэмжээнд хүрч байна гэдгийг малчид хэлж байна.

Харин өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар мэдээлэл хийх юм байна. Мөн өвөлжилт хүндэрч мэдэхээр Баянхонгор аймагт яаралтай арга хэмжээ авах талаар ярилцлах ажээ. 

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.