| | USD/MNT 0₮

Гурван жилийн хугацаанд 253 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа тоо жилээс жилд өсч байгаа нийгмийн гамшиг аюул болжээ.

Эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөх, бэлгийн хүчирхийлэлд өртсөн харамсалтай тоо баримтууд байна.

Тухайлбал, 2017 онд 187, 2018 онд 236, 2019 онд 253 охин бэлгийн хүчирхийллийн хохирогч болж тоо өсчээ.

Сүүлийн 3 жилд 676 бяцхан зүрх шархдаж, гэмтэж бэртсэн байна. Энэ бол ердөө мэдэгдэж байгаа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдсэн тоо байна. Шүүх эмнэлэгт очиж шинжилгээ өгсөн охидын тоо жилд мянгаас дээш, үр хөндүүлсэн охидын тоо жилд мянгаас дээш байдаг.

Тэгэхээр үүний цаана юу байна гэхээр нөгөө л бэлгийн хүчирхийлэл нуугдмал хэлбэрээр оршиж байна гэж хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж байгаа сэтгэлзүйч, хуульчид хэлж байна.

 

Тухайлбал, 2017 онд 187, 2018 онд 236, 2019 онд 253 охин бэлгийн хүчирхийллийн хохирогч болж тоо өсчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.