| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:Коронавирусийн халдвартай нийт 313 тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь эдгэрсэн байна

Эрүүл мэндийн яам цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын шинэ тохиолдол батлагдаагүй.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт  753  сорьцод  шинжилгээ хийхэд  бүгд сөрөг гарчээ. Харин хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ.

Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь эдгээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдвараар өвдсөн зургаан хүн эмчлүүлж байна. Тэдний дөрөв нь биеийн байдал хөнгөн байгаа бол хоёр хүний бие хүндэвтэр байна" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавируст халдвараар өвдсөн зургаан хүн эмчлүүлж байна. Тэдний дөрөв нь биеийн байдал хөнгөн байгаа бол хоёр хүний бие хүндэвтэр байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.