| | USD/MNT 0₮

Х.Баттулга: Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун Кембрижийн хөтөлбөр вэ

УИХ-ын намрын чуулганы нээлтээ хийж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.

Тэрбээр "Коронавирусийн халдварыг тойрч гарсан улс одоогоор байхгүй ч Монгол Улсын хувьд 9 сарын хугацаанд дотооддоо алдалгүй хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд ажиллаж буй цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарын хамт олонд талархал илэрхийлье. Цаашид цар тахлын хоёр дугаар давалгаа эхэлж, хэр хүрээг хамарч, хүчтэй тархах нь тодорхойгүй төлөвтэй байна. Бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, эдийн засгаа сэргээх, экспортын орлогоо нэмэгдүүлэх талаар оновчтой бодлого шийдвэр гаргаж ажиллах нь чухал байна. 

Нөгөөтэйгүүр эдийн засгаа сэргээх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна. Шинэ УИХ энэ чиглэлд ажиллаж, алдагдалгүй төсөв батлах ёстой тул үүнийг сануулах гэж өнөөдөр үг хэлж байна.

Орон нутгаар ажиллаж 7000 гаруй иргэдтэй уулзаж, үгийг нь сонслоо.Малчдын орлого болох малын түүхий эд үнэгүйдэж, хөсөр хаягджээ. Бид аж үйлдвэрээ хөгжүүлэх цаг ирсэн. Өнгөрсөн жилүүдэд ганц аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлж чадсангүй. Төсвийн сахилга бат алдагдаж, аймаг сумын төсвийг иргэдийн тулгамдсан асуудалд зарцуулах байтал, асар үнэтэй гоёмсог хаалга барихыг чухалчилж байна. Орхон аймагт шинээр барьж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг 140 сая төгрөгөөр хийсэн байна. Иргэд үүнд эгдүүцэж байгааг дурдах нь зүйтэй. Мэргэжлийн хяналтынхан дулаан, халууны шугамгүй газар барилга барих зөвшөөрөл олгож байна. Үүнийг би дээр, дооргүй сөрөг хүчингүй болж, олонхоор түрж шийдвэр гаргаж байгаагийн уршиг гэж харж байна. 

Та бүхэн төсөв тодотгохдоо аймшиггүйгээр 4.8 их наяд төгрөгийн алдагдал тавьсан. Та бүхний тавьсан өрийг ард түмэн ажил хийж төлдөг. Өрийг өрөөр дарчихаад хөөрцөглөж байхаар орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаараачээ. Одоо дахиад улсын төсвийг алдагдалтай батлах уу. Монгол Улс цаашид ч гадны зээл тусламжаар аргацаах уу. Улс оронд шийдэх олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх боломжгүй. Хамгийн суурь асуудлаа эрэмбэлж сурах хэрэгтэй. 

Энэхүү ажлыг хийх ёстой УИХ-ын гишүүд нь ач холбогдолгүй зүйлд анхаарлаа хандуулж байна. Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кембрижийн хөтөлбөр вэ” хэмээн хатуухан шүүмжиллээ. 

Та бүхэн төсөв тодотгохдоо аймшиггүйгээр 4.8 их наяд төгрөгийн алдагдал тавьсан. Та бүхний тавьсан өрийг ард түмэн ажил хийж төлдөг. Одоо дахиад улсын төсвийг алдагдалтай батлах уу. Монгол Улс цаашид ч гадны зээл тусламжаар аргацаах уу. Улс оронд шийдэх олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх боломжгүй. Хамгийн суурь асуудлаа эрэмбэлж сурах хэрэгтэй
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.