| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: 5 настай хүүхэд угаарын хийнд хордож нас баржээ

БЗД-ийн 5 дугаар хороонд өчигдөр 20:41 цагийн орчимд “Таван настай хүүхэд угаартаж нас барсан байж болзошгүй” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний дагуу Шуурхай жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газар очиход таван настай Б нь сайжруулсан нүүрс түлсэн монгол гэрт угаартаж нас барж, хамт байсан хүргэн ах болох 29 настай Ч нь угаартсан байдалтай ухаангүй байжээ. Тэрбээр ЯТТ-ын 103-аар 1 дүгээр эмнэлэгт хүргэгджээ. Энэхүү хэргийг БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.

ШУУРХАЙ: 5 настай хүүхэд угаарын хийнд хордож нас баржээ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.