| | USD/MNT 0₮

МХЕГ-аас “Шаргалжуут” рашаан сувиллын газрын үйл ажиллагааг зогсоожээ

Эм тариа өвчинг нь намдаахаа больж эмчилгээгүй болсон олон мянган хүнийг эмчилж, амьдралын сайхныг мэдрэх өдөр хоногийг бэлэглэдэг Монголд төдийгүй анагаах чадвараараа дэлхийд тэргүүлдэг хамгийн эртний түүхтэй рашаан сувилал бол “Шаргалжуут” юм. Энэ нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд жилийн дөрвөн улиралд амрагч болон өвчтнүүдийн хөлд дарагддаг. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын 25-нд МХЕГ-аас байцаагчид ирж тус газрын үйл ажиллагааг нь зогсоожээ.

Тодруулбал, мэргэжлийн хяналтын байцаагчид байгаль орчин, хөрсний бохирдол ихтэй, 00 нь гол руу цутгадаг, рашааны гарц татарсан, цэвэр усны хоолойд нь ямаа унаж үхсэн гэх дүгнэлт гаргаж үйл ажиллагааг нь тодорхой хугацаагүйгээр зогсоосон байна.

Зарим нэг эх сурвалжийн хэлснээр гурван жил ашиглуулахгүй гэсэн мэдээлэл ч байна.

Шаргалжуут тосгоны иргэдийн ярьж буйгаар “Рашаан сувиллыг дагасан эдийн засгийн эргэлт зогслоо. Уг нь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, амрагчид олон ирдэг байсан. Энэ рашаан сувиллын газрыг дагасан дэлгүүр, цайны газрууд бүгд хаагдсан. Мах, сүү сүүн бүтээгдэхүүнээ малчдаас авч, өрхийн амьжиргааг нь нэмэгдүүлдэг байсан. Гэвч одоо үйл ажиллагаа нь зогсноос болж малчид ч хэцүүдэж эхэллээ” гэсэн юм. Ийнхүү 64 зүйлийн өвчнийг анагаах 108 төрлийн 300 гаруй рашаан булаг урсдаг цорын ганц сувилал хаалгаа барьжээ.

 

Өнгөрсөн есдүгээр сарын 25-нд МХЕГ-аас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт байрлах "Шаргалжуут" рашаан сувиллын газрын үйл ажиллагааг зогсоожээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.