| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онхолдох үедээ мотоциклдоо дарагдаж, нас баржээ

Нэг хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 310 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 233 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтсэн байна.

Тухайлбал, 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 16.20 цагийн орчимд СХД-ийн 21 дүгээр хороо Ар гүнтийн замд  Isuzu Juston маркийн автомашин онхолдож, зорчигч  44 настай, эрэгтэй М гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй Э-н амь нас хохирсон.

Мөн өдрийн 03.30 цагийн орчимд Завхан аймаг, Их-Уул сум, Зарт баг “Ар намын ам” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 43 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг 5 маркийн Г жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 22 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 92 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 310 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 233-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.