| | USD/MNT 0₮

ХААИС-ийн салбарын захирал Т.Батсүхийг 1.2 тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр дахин шалгана

ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхэд холбогдох, албан тушаалаа урвуулсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, дахин шалгуулахаар буцаасан нь зөв гэж дүгнэлээ. Түүнийг албаны машинаар хүүхдээ зугаалуулсан, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай нударга зөрүүлж, зодолдсон гэдгээр нь уншигчид санаж буй нь лавтай. Харин манай сонин Т.Батсүхийг 2016 оноос хойш хууль сахиулах байгууллагын үүдийг сахиж, албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгуулж байгаа талаар нэг бус удаа мэдээлж байв.

Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан дээрх хүрээлэнд хэрэгжүүлсэн маш олон төслийн хөрөнгийг завшсан хэрэгт холбогдоод буй юм. Тухайлбал, 2013 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд (өнөөгийн Ерөнхийлөгч) Х.Баттулга нарын баталсан, Инновацын төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээний дагуу төрөлх нутаг “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах”, “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж, таримал хадлан бий болгож, ашиглах зэрэг төсөл 2013-2015 онд удирдан хэрэгжүүлэхдээ гүйцэтгээгүй ажлыг хийсэн мэтээр баримт бүрдүүлэн улсын төсвөөс санхүүжилт авч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль зөрчсөн. Улмаар өөрийн хамаарал бүхий хүмүүс, тэдний садан төрлийн иргэдийн нэр дээр байгуулсан аж ахуйн нэгжүүдээр дамжуулан тендерийн бичиг баримт хуурамчаар үйлдэж, удаа дараа 9.7-56 сая хүртэлх төгрөгийн үнийн дүнтэй сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулж, жолоочийнхоо эхнэр, дүү, өөрийн хадам дүү, төрсөн ах, түүний эхнэр гэх зэрэг хүмүүст олгосон. Түүгээр ч зогсохгүй өөрөө тэргүүлдэг “Жасын сүрэг холбоо” төрийн бус байгууллагад төслийн санхүүжилтийг шилжүүлж зориулалт бусаар зарцуулж, улсад нийтдээ 1.2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт түүнийг буруутгасан юм. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Т.Батсүхэд холбогдох хэргийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр буцаах захирамж гаргаад байв. 

ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхэд холбогдох, албан тушаалаа урвуулсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, дахин шалгуулахаар буцаасан нь зөв гэж дүгнэлээ. Түүнийг албаны машинаар хүүхдээ зугаалуулсан, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай нударга зөрүүлж, зодолдсон гэдгээр нь уншигчид санаж буй нь лавтай. Харин манай сонин Т.Батсүхийг 2016 оноос хойш хууль сахиулах байгууллагын үүдийг сахиж, албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгуулж байгаа талаар нэг бус удаа мэдээлж байв.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.