| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Өчигдөр нийт 629 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна.

Сүүлийн  хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 629 хүнд хийсэн шинжилгээний хариунаас вирус илрээгүй. Наймдугаар сарын 30-нд Нурсултанаас ирсэн 58 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлж, ХӨСҮТ-ээс гарч, сувилал руу шилжлээ. Ингэснээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол байна. Тэдний 303 нь 97 хувьтай эдгээд байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Эдгэрсэн хүмүүсээс ажиглалт тандалтын хугацаа дууссан 289 хүн, сувиллын ажиглалтад найм, гэрийн ажиглалтад зургаан хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 48 хүн ажиглалт, тандалт, эмчилгээ хийлгэж байна. Дэлхийн эрдэмтэд "Covid-19" халдварын эсрэг эм гарган авахад 10 гаруй жил шаардана гэж мэдэгдэж буй. Тийм учраас одоо хэрэглэж буй вирус, бактерын эсрэг эмийг хослуулан, хувь хүний онцлогт тааруулан эмчилж байна. Энэ нь оновчтой эмчилгээ болж байна" 

Наймдугаар сарын 30-нд Нурсултанаас ирсэн 58 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлж, ХӨСҮТ-ээс гарч, сувилал руу шилжлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.