| | USD/MNT 0₮

Дөрөвхөн хоногийн дотор 12 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтжээ

Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1391 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 997 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 39 хүн гэмтсэний 12 нь хүүхэд байна гэсэн харамсалтай тоог холбогдох албанаас мэдээллээ.

Харин ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 113 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, бага насны хүүхэд хаанаас ч гараад ирэх эрсдэлтэй бүст хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг зогсоох боломжит хамгийн багаар сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1391 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 997 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 39 хүн гэмтсэний 12 нь хүүхэд байна гэсэн харамсалтай тоог холбогдох албанаас мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.