| | USD/MNT 0₮

Ж.Азжаргал: Энэ он гарсаар 1248 хүүхэд түр хамгаалах байранд хамгаалагдаж, үйлчилгээ авсан

Баянзүрх дүүрэгт хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан 9 настай охины хэрэг нийгмийг цочирдуулаад байна.

Өмнө нь иймэрхүү байдлаар хойд эцгийнхээ, төрсөн эцгийнхээ гарт амиа алдаж байсан балчир хүүхдүүд бий.

Ер нь хүүхэдтэй холбоотой хүчирхийллийн дуудлага цагдаа болон хүүхдийн 108 утсанд их ирдэг талаар албаныхан хэлж байна.

ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалын ярьснаар “Хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд иргэн бүр заавал мэдээлэх үүрэгтэй байдаг. Баянзүрх дүүрэгт есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тус дүүргийн хэлтэс дээр талийгаач хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд одоо холбогдох бүх байгууллага, мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулах ажил хийж байна.

Улсын хэмжээнд 19 түр хамгаалах байр ажиллаж байгаа. Энэ он гарсаар 1248 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ авсан. Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн зөрчил нэмэгдсэн. Хүүхдийн  тусламжийн 108 тусгай утсанд хандсан дуудлага, мэдээлэл 4000-аар өсч, түр хамгаалах байраар үйлчилсэн хүүхдийн тоо 200 гаруй хүүхдээр өссөн үзүүлэлттэй байгаа” гэв.

Улсын хэмжээнд 19 түр хамгаалах байр ажиллаж байгаа. Энэ он гарсаар 1248 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ авсан. Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн зөрчил нэмэгдсэн
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.