| | USD/MNT 0₮

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан өнөөдөр гарна

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.1-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг. Уг хуульд заасны дагуу өнөөдөр нийтэд мэдээлэх ёстой. Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн 606 хүний зардлын тайланг Үндэсний аудитын газар (ҮАГ)-ынхан долдугаар сарын 24-ний дотор хүлээн авсан бөгөөд УИХ-ын сонгуульд өрсөлдсөн 13 нам, дөрвөн эвслийн тухайд зардлын тайланг нь ирэх сарын 06-ны дотор ҮАГ-аас нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Нэр дэвшигчид хэчнээн төгрөг дансандаа байршуулж, хэдийг нь зарцуулсан, мөн хэдий хэмжээний хандив авсан зэргийг тайлангаас харж болно. Түүнчлэн хөрөнгөө зориултаар нь буюу сонгуулийн сурталчилгаандаа ашигласан, зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн, эсэхийг нь хянах юм. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.1-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг. Уг хуульд заасны дагуу өнөөдөр нийтэд мэдээлэх ёстой. Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн 606 хүний зардлын тайланг Үндэсний аудитын газар (ҮАГ)-ынхан долдугаар сарын 24-ний дотор хүлээн авсан бөгөөд УИХ-ын сонгуульд өрсөлдсөн 13 нам, дөрвөн эвслийн тухайд зардлын тайланг нь ирэх сарын 06-ны дотор ҮАГ-аас нийтэд мэдээлэх үүрэгтэй.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.