| | USD/MNT 0₮

Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг есөн өдрийн турш хайж байна

2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр самар түүж яваад сураггүй болсон иргэнийг есөн хоногийн турш хайж байна. Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 09.21-ний өдрийн 08:30 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Баянгол” гэдэг газраас “Хийдийн даваа” гэдэг газар хүртэл 18 км явганаар, 2 дугаар бүлэг “Харлагийн зүүн салаа” гэдэг газраас “Хийдийн даваа” гэдэг газар хүртэл 20 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.22-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр самар түүж яваад сураггүй болсон иргэнийг есөн хоногийн турш хайж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.