| | USD/MNT 0₮

Хотын менежер Т.Гантөмөр тусгай зөвшөөрөлгүй компаниар 400 сая төгрөгийн замын ажил гүйцэтгүүлжээ

НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Энхбат Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийг улсад 400 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн тохижилт, ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 400,3 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, холбогдох хуулиудыг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.

Тэрбээр “Хотын менежер Т.Гантөмөр нь сонгон шалгуулалтыг зохих журмын дагуу явуулаагүй, тусгай зөвшөөрөлгүй компанид улсын төсвийн хөрөнгийг шилжүүлж гүйцэтгүүлсэн. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд гэдэг бол тухайн төрлийн ажлыг гүйцэтгэж байсан туршлага, чадвар байхгүй гэсэн үг. Иймд Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нь ашиг хонжоо хайж, улсад 400 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Т.Гантөмөрийн уг гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Нийслэл дэх Төрийн аудитын газрын дүгнэлтээр нотлогдсон” хэмээв.

НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Энхбат Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийг улсад 400 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн тохижилт, ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 400,3 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, холбогдох хуулиудыг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.