| | USD/MNT 0₮

Хоёр өдрийн дотор СОГТУУ 66 жолоочийг илрүүлжээ

Өнгөрөгч өдрүүдэд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 441 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 14 хүн гэмтсэний дөрөв нь хүүхэд байгаа бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Үүнээс хоёр нь ч мотоциклтой явж байгаад онхолдож, нас барсан байна.

Мөн эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлсэн бол давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 278 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Нийслэлийн хэмжээнд хүн гэмтсэн гэх дуудлага мэдээллийн дийлэнх хувь нь явган зорчигч автомашинд мөргөлдөх хэлбэрээр гарч байна. Иймд явган зорчигч та зам хөндлөн гарахдаа явган хүний гарц гарамтай хэсгээр гарах, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах бол ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн өнгөрөөгөөд өөрийн аюулгүй байдлыг хангасны дараа зам хөндлөн гарахыг анхааруулж байна.

Өнгөрөгч өдрүүдэд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 441 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 14 хүн гэмтсэний дөрөв нь хүүхэд байгаа бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Үүнээс хоёр нь ч мотоциклтой явж байгаад онхолдож, нас барсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.