| | USD/MNT 0₮

АНХААР: ЕСӨН настай охин хойд эцэгтээ зодуулж нас баржээ

Бид хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх цаг болжээ. Өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг олон нийтэд мэдээлэх нь үйлдэгч болон холбогдогчдыг улам өдөөдөг хэмээн аль болох зайлсхийсээр ирсэн. Хамгийн аюултай нь хүүхдийн хүчирхийллийн дийлэнх нь хаалттай хаалганы цаана үйлдэгдсээр ирсэн тул нуун дарагдах тохиолдол их юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийг үл хайхрах, гэр бүл салах, хүүхэдтэй зүй  бус харицахаас гадна эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахгүйгээс хүүхдийн эрх зөрчсөн тохиолдол нэмэгдсээр байна. Ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлэх хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.

Хамгийн сүүлд гэхэд, өчигдөрхөн есхөн настай бяцхан охин хойд эцэгтээ зодуулж нас барсан байж болзошгүй гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Хэргийг тодруулбал, БЗД-ийн нутаг дэвсгэрт оршин суудаг есөн настай эмэгтэй Э нь духандаа хөхөрсөн шархтай нас барсан хэргийн дуудлага мэдээлэл энэ сарын 20-ны 05.33 цагийн орчимд иржээ. Уг хэрэгт хойд эцэг болон 36 настай Б холбогдсон байж болзошгүй хэмээн БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд задлан шинжилгээгээр нарийн гэдэс цоорсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Бид хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх цаг болжээ. Өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг олон нийтэд мэдээлэх нь үйлдэгч болон холбогдогчдыг улам өдөөдөг хэмээн аль болох зайлсхийсээр ирсэн. Хамгийн аюултай нь хүүхдийн хүчирхийллийн дийлэнх нь хаалттай хаалганы цаана үйлдэгдсээр ирсэн тул нуун дарагдах тохиолдол их юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийг үл хайхрах, гэр бүл салах, хүүхэдтэй зүй бус харицахаас гадна эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахгүйгээс хүүхдийн эрх зөрчсөн тохиолдол нэмэгдсээр байна. Ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлэх хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.