| | USD/MNT 0₮

Насанд хүрээгүй охидыг ХҮЧЭЭР биеийг нь үнэлүүлдэг байжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас хүн худалдаалдаг, насанд хүрээгүй охидыг биеийг нь үнэлүүлдэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд нийтдээ 18 бүлгийн 29 холбогдогчтой, 76 хохирогчтой 23 гэмт хэргийг илрүүлжээ. Харин хохирогчдын 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсныг холбогдох албаныхан мэдээллээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар хэлэхдээ "Гэмт этгээдүүд ихэвчлэн цахим орчныг ашиглан охидыг зураг, бичлэгээр барьцаалах, ар гэрийн анхаарал халамж сул байдлыг ашиглан эрхшээлдээ оруулдаг байна. Хамгийн сүүлд, иргэн Х гэгч нь Эрдэнэт хотоос нийслэлд ажил хийхээр ирсэн насанд хүрээгүй гурван охиныг нэг газар аваачин, хүчээр биеийг нь үнэлүүлж, зорчих эрхийг нь хязгаарлаж, бэлгийн мөлжлөгт оруулдаг байсан. Мөн Б гэдэг этгээд удаа дараагийн үйлдлээр насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг цахим хаягаар нь олзлон авч, биеийг нь үнэлүүлдэг байсныг илрүүлсэн" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Насанд хүрээгүй охидыг ХҮЧЭЭР биеийг нь үнэлүүлдэг байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.