| | USD/MNT 0₮

Ш.Адьшаа: Энэ өвөл нэг боодол өвс 20 мянган төгрөгт хүрч болзошгүй байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа баруун болон төвийн бүс нутгийн аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй тул яаралтай арга хэмжээ авах асуудлаар Ерөнхий сайдад санал хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

Тухайлбал, боодол өвсний үнэ жил бүр өсч, энэ жил баруун аймгуудад 20 мянган төгрөгт хүрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайдад дараах саналуудыг хүргүүлж байна.

  1. Цаг алдалгүй өвч тэжээлийн үнэ тогтворжуулахад чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх,
  2. Өвс, тэжээл экспортлохыг хориглох тухай шийдвэрээ хэрэгжүүлж, хяналт тавих, 
  3. Импортоор өвс тэжээл бэлтгэж, нөөцлөх шийдвэр гаргах хэрэгтэй гэжээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа баруун болон төвийн бүс нутгийн аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй тул яаралтай арга хэмжээ авах асуудлаар Ерөнхий сайдад санал хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.