| | USD/MNT 0₮

Хүүхдийн тэтгэмж төлөх ёстой аавуудаас 30 хувь нь төлдөг бол бусад нь зугтаадаг

Үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй, эцэг эхчүүд олон байна. Тухайлбал, гэр бүл салахад хүүхдийн өмнөөс шийдвэр гаргадаг томчуудад хууль эрхзүйн зохицуулалт хэрэгтэй байна. Жишээлбэл, “Би тэтгэмж авахгүй. Хүүхдээ өсгөөд явж чадна” гэх. Хүүхдээ хүмүүжүүлж өсгөх үүргээ умартаад явж байгаа аав, ээж бол заавал тэтгэмж төлөх үүрэгтэй. Энэ нь хуулиар зохицуулагдсан. 

Таны төлсөн тэтгэмж хүүхдийн хуваарьт дансанд орж, хэрэгцээг нь хангана. Хүүхэдтэйгээ хамт байх үүргээ биелүүлээгүй бол та зохих төлбөрийг төлөх ёстой.  Гэвч өнөөдрийн байдлаар тэтгэмжээ төлдөг аавууд бараг байхгүй. Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад тэтгэмж төлөх ёстой аавуудаас 30 хувь нь төлдөг, бусад нь зугтаадаг.

Өнгөрсөн жилээс эхэлж тэтгэмжээ төлөөгүй эцэгт хилийн хориг тавьдаг болсон. Тэгвэл хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй аавуудыг албадан ажил хийлгэдэг болох талаар хуульчид дуугарч эхэлжээ.

Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад тэтгэмж төлөх ёстой аавуудаас 30 хувь нь төлдөг, бусад нь зугтаадаг.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.