| | USD/MNT 0₮

Дөлгөөн нуураас Баянбүрдийн чиглэлийн авто замын хөдөлгөөн нээгдлээ

Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл зүүнээс баруун чиглэлийн авто зам дагуу цэвэр усны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зорчих хэсгийн 0.6 км авто замыг 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түр хугацаанд хаагаад байсан. Тэгвэл уг замын зорчих хэсэг өнөөдөр нээгдлээ. Өөрөөр хэлбэл, "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд хийгдэж буй Цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил Дөлгөөн нуурын уулзвараас баруун тийш 0,6 км буюу Баянбүрдийн тойрог хүртэл хийгдэж дуусчээ.

 

Дөлгөөн нуураас Баянбүрдийн чиглэлийн авто замын хөдөлгөөн нээгдлээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.