| | USD/MNT 0₮

Нүхэн жорлонд унасан хоёр настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Нүхэн жорлонд унасан хоёр настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Баруун жанжины 26 дугаар гудамжны 676/б тоот иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 16.5 км зам туулан 12:40 очиж Э /2 настай, эрэгтэй/-г 3 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Нүхэн жорлонд унасан хоёр настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.