| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:Бүлэг зөвшилцөх нь зөв гэж үзсэн

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулж, цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэх тухай бүлэг хэлэлцлээ. Дараагийн асуудал нь сайжруулсан түлштэй холбоотой Шадар сайд Ө.Энхтүвшин бүлгийн гишүүдэд мэдээлэл хийсэн юм.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хоригтой холбоотой тайлбар хэлэхэд есдүгээр сарын дундуур УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ өнгөрсөн баасан гаригт хоригийг хэлэлцээд хүлээж авахаар шийдвэрлэлээ. Ингэснээр бидэнд хоёр гарц үлдэж байгаа. Эхний шийдэл нь өмнөх гаргасан тогтоолоо өөрчилж засаад ард нийтийн санал, асуулга явуулах, дараагийнх нь гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг батлах юм.

Манай бүлэг дээрх хоёр хувилбарыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. МАН-аас тав, АН-аас гурван гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шинэ намын дарга Ж.Батзандан нар ажлын хэсэгт байгаа. Бүлэг хэлэлцээд зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр зөвшилцөх ажлын хэсэг хуралдана” гэв.

Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулж, цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэх тухай бүлэг хэлэлцлээ. Дараагийн асуудал нь сайжруулсан түлштэй холбоотой Шадар сайд Ө.Энхтүвшин бүлгийн гишүүдэд мэдээлэл хийсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.