| | USD/MNT 0₮

Хоёр настнуудыг маргаашнаас дараах сайтаар БҮРТГЭНЭ

УОК болон Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулахгүй ч 2020 оны есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллагууд хэвийн горимоор ажиллахаар болсон. Ингэхдээ хоёр настнуудыг мөн цэцэрлэгт хамруулахаар болсон. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр маргааш буюу есдүгээр сарын 18-ны өглөө 09.00 цагаас эхлэн хоёр настнуудыг цахимаар дараах tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар бүртгэхээр боллоо. Бүртгэл энэ сарын 21-ний 12:00 цагт хаагдах бөгөөд дээрх хугацаанд 24 цагаар бүртгэх аж. Бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-нд элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна. Ингэж бүртгэхдээ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэх юм байна.

УОК болон Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулахгүй ч 2020 оны есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллагууд хэвийн горимоор ажиллахаар болсон. Ингэхдээ хоёр настнуудыг мөн цэцэрлэгт хамруулахаар болсон. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Бобловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр маргааш буюу есдүгээр сарын 18-ны өглөө 09.00 цагаас эхлэн хоёр настнуудыг цахимаар дараах tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар бүртгэхээр боллоо. Бүртгэл энэ сарын 21-ний 12:00 цагт хаагдах бөгөөд дээрх хугацаанд 24 цагаар бүртгэх аж. Бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-нд элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна. Ингэж бүртгэхдээ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэх юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.