| | USD/MNT 0₮

Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

Адууны хатаасан өлөн гэдэс, ховор ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдсан хэрэг гарсан байна. Тухайлбал, энэ сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор иргэн Д нь экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, бичиг баримтгүйгээр адууны хатаасан өлөн гэдэс 120 кг, ургамлын үр 100 кг-ийг хил давуулахаар завдсаныг хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг ачааны автомашины чиргүүлийн доод хэсэгт нуун далдалж, хууль бусаар хил давуулахыг завдсан аж. 

Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.