| | USD/MNT 0₮

ЭМДЕГ-ын даргаар Л.Бямбасүрэнг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоог хэлэлцжээ.

Тодруулбал, Эрүүл мэнд даатгалын ерөнхий газрын даргаар ЭМЯ-ны дэд сайд асан Л.Бямбасүрэнг томилжээ. Тус газрын даргаар Б.Баясгалан ажиллаж байсан бөгөөд ийнхүү ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

Б.Баясгалан даргаас өмнө тус газрын даргаар Ч.Алтанхуяг ажиллаж байгаад авлига хээл хахуулын хэргээр хуулийн байгууллагад шалгуулж, шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдсэн байдаг. 

Эрүүл мэнд даатгалын ерөнхий газрын даргаар ЭМЯ-ны дэд сайд асан Л.Бямбасүрэнг томилжээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.