| | USD/MNT 0₮

Хар газар 180 хоног хоригдсон ч хайртай хүүдээ сүүдэр тусгаагүй ээж Ц.Алдармаагийн тухай өгүүлэх “Эхиймаа”

Амьдралд алдаггүй хүн гэж байхгүй. Харин алдаагаа давтахгүй байх нь чухал хэмээн ярьдаг.

Хэдхэн хоногийн өмнө кино театруудад “Эхиймаа” хэмээх өвөрмөц нэртэй эзэн холбогдогч нь жүжигчин Ц.Алдармаад хаягласан нэгэн дэлгэцийн бүтээл нээлтээ хийж, кино театруудад гарч эхэллээ.

Энэ киног нээлтээ хийхээс өмнө шүүмжилсэн хүмүүс олон байв. Хүний дээрээс буцалсан ус хийж шалзалж түлснээ зөвтгөн, бодит амьдралаас сэдэвлэсэн кино болгож, ашиг хонжоо хайлаа гэж муулж гоочилсоор байв. Гэхдээ энэ бол баг хамт олны нөр их хөдөлмөр, бүтээл гэдгийг шүүмжлэгчид ойлгох хэрэгтэй болов уу. Утга санаа нь ядмаг байж болох ч нарсанд хоригдож байгаа сэжигтэн эмэгтэйчүүдийн тэр дундаа эхчүүдийн хайр, харууслыг тод харуулжээ.

Энэ кинонд хэн нэгнийг буруутгаж, хэн нэгнийг зөвтгөөгүй юм. Зүгээр л амьдралд алдсан олон эмэгтэйчүүдийн хайр харууслыг харуулсан. Үрт хүн үрээрээ биет хүн биеэрээ гэгчээр үрийнхээ төлөө эхийн гол тасардаггүй юм гэдгийг энэ киногоороо тод харуулахыг зорьж.

Хэчнээн алдаа хийж, аавын хаалга татсан ардаа хүлээх аав ээж, ангир хөөрхөн үрийнхээ төлөө киноны гол дүрийн “баатар” голоо таслаж, тэвчээрээ барсангүй. Тэр хийсэн алдаандаа гэмшиж, 180 хоног цагдан хоригдохдоо бүгдийг ухаарч батлан даалтад гарч байгаагаар “Эхиймаа” кино төгсөнө.

Киноны гол дүр Х.Халиун батлан даалтад гарахдаа бусад хоригдож байгаа эмэгтэйчүүддээ хандаж “Дахиж алдаа хийж, энэ газарт ирэхгүй” гэснээр төгсдөг хэсэгт олон хүн нулимсаа арчсныг нуухгүй.  

Ингээд “Эхиймаа” киног сийрүүлэн бичье. Хүдэрчулууны Халиун Эрүүгийн хуулийн 91.2-оор гэсэн зүйлээр эрүүгийн хэрэгт татагдаж, анхан шатны шүүх хурал дээрээ Монгол Улсын нэрийн өмнөөс 6 жил 3 сарын хорих ял сонсч хорих анги руу ачигдсан.

Нарнаас нарсанд ороход мэдээж сайхан дулаахан энерги угтаж аваагүй, харгалзагч нарын хахирган хоолой, шаардсан байдал, хяхтнах төмөр хаалганы чимээ, хэмлэчих гэсэн хэрцгий харцтай эмэгтэйчүүд түүнийг угтаж авсан.

М.Халиуны хувьд ямар хэрэг хийсэн нь тодорхойгүй бөгөөд тэрбээр хэргийнхээ талаар цухас ярихдаа “Өөрийнх нь хийсэн үйлдлийг өөрт нь үзүүлсэн нь эргээд гэмтэн болчихлоо” гэдгээс өөр зүйл хэлдэггүй.

Анхан шатны шүүх хурлын шийдвэрээр ялтан болж хорих анги руу ачигдсан охинынхоо хойноос эцэг эх нь хямарч, дээлтэйгээ хатаж, шанална. Тэдний дунд таван настай үр нь ээжийгээ  шоронд орсныг мэдэхгүй, цэцэрлэгтээ явж байгаа.  Гэвч нэг өдөр ээжийгээ “Миний ээж шоронд орсон юмуу” гэж өвөөгөөсөө асууж, сэтгэлийг нь өвтгөнө. Өвөө эмээ нь зээ хүүдээ “Ээж нь шоронгийн амьдралтай кинонд цагдаагийн дүрд тоглож байгаа учраас гэртээ ирэхгүй байгаа юм” гэж хэлж ээжийгээ санасан элгийг нь дэвтээж, сатааруулна.

Харин хорих ангид орсон ээж нь хүүгийнхээ төлөө шаналж байгаа дүр зураг, шөнө нь зүүдлэж, өдөр нь бодож шаналсаар.

Киноны хамгийн гол хэсэг буюу өрөвдөм, сэтгэл хямруулсан хэсэг бол цагдан хорих ангид М.Халиун хүүгийнхээ таван насны төрсөн өдрийг тэмдэглэж байгаа баярт мөч. Эх, үр уулзаж элгээ дэвтээж буй тэрхэн агшин үнэхээр өрөвдөм.

Ялтан Х.Халиун хоригдож байх хугацаанд хүүхдийнх нь таван насны төрсөн өдөр болно. Хүүгийнхээ таван насны төрсөн өдрийг хорих ангид тэмдэглэхийн тулд харгалзагч нартайгаа сэмхэн хуйвалдаан зохиож 15 минутын дотор хүүгийнхээ бялуунд шигтгэсэн хүслийн лааг амжиж үлээлгэхээр нэг харгалзагчийнхаа малгай, хувцасыг өмсч хүүдээ гэнэтийн бэлэг барьж байгааг харсан хэн ч нулимсаа эс барьж чадна.

Гэвч хорих ангийн дарга эмэгтэй тэдний хуйвалдааныг мэдэж нууц арга хэмжээг  үйлдэл нь дээр “барьдаг” ч Х.Халиуны хүүхэд, ээжийг нь бодож “Киноны зураг авалт дууссан тул уулзалтаа дуусгана уу” хэмээн хэлээд буруу хараад алхахдаа тэр дарга гэмшиж, эх, үрсийг хайрлаж өрөвдөнө.

Х.Халиуны хувьд хүүхэддээ муу муухай зүйлийг харуулахгүй, мэдүүлэхгүй, сонсгохгүй гэсэндээ ихэд хичээж “Ээж нь энд кинонд цагдаагийн дүр бүтээж байгаа. Удахгүй гэртээ, хүүдээ очно” хэмээн хэлж, нулимсаа нууж арчина. Харгалзагч нар болон хоригдож байгаа эмэгтэйчүүд эх үрийн баярыг харж, уяран алга ташиж, нулимсаа арчина.

Эх хүний хувьд үр хүүхэддээ хэзээ ч муу муухай зүйл харуулахгүй гэсэндээ ингэж худлаа хэлж байгаа юм. Нийгэмд хүүхдээ адлагдах вий, цэцэрлэгийнхэн нь хүүхдийг нь гадуурхах вий гэж айж эмзэглэж байгаа ч өөрийнхөө хар сүүдрийг үрдээ тусгахыг, бүхнийг илчлэхийг тэр хүсээгүй.

Ингээд 180 хоног хоригдоод батлан даалтад гарахад нь ангийн дарга эмэгтэй “Нарсанд орох өдөр байхад гарах өдөр гэж байдаг юм” гэж хэлээд түүнийг үднэ. Харин хамт хоригдож байсан бүсгүйчүүд “Дахиад битгий алдаарай, эргээд битгий ирээрэй” гэсээр үднэ.

Харин зөв сэтгэлтэй явбал харанхуй нүхэнд ч цэцэг ургаж болдгийг харж болдог юм байна. Амьдрал ямар сайхан юм бэ гэсээр хорих ангийн хаалгыг хаагаад хоёр шар тортой хувцасаа болон харанхуй орчинд ургасан цэцгийг энгэртээ тэврээд гарсан Х.Халиуны амьдрал аз жаргалаар бялхана. Тэр ухаарсан, тэр бялхсан амьдралдаа умбасан.  

Нэг зүйлийг хэлэхэд үзээгүй киног сургаар шүүмжилж суухын оронд кино театр үзчихээд жүжигчин Ц.Алдармаагийн алдаа оноог дэнсэлж шүүгээрэй гэж хэлэх гэсэн юм. Ц.Алдармаатай холбоотой хэргийн талаар хүмүүс мэднэ. Тэр киногоо ямар өнцгөөс хийх гэж байгаа талаар өөрөө кино багийнхандаа ярьжээ.

Өөрөөр хэлбэл, Ц.Алдармаа тухайн үед үзсэн зовлонгоо үзэгчдэдээ хуваалцах юмсан гэдэг хүсэлтийг тавьсан гэдэг.

Энэ кинон дээр болж өнгөрсөн хэргийн талаар ярьж, хэн нэгнийг буруутган яллаж, хохирогчийг гомдоосон асуудал байхгүй. Өнөөдөр зориуд нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Энэ кинон дээр тухайн үедээ болж өнгөрсөн гэмт хэргийн тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тэр гэмт хэргийн тухай үйлдэл гарахгүй. Шоронд хоригдож буй эх хүний сэтгэл ямар байдаг вэ гэдгийг л харуулахыг зорьжээ.

Энэ кинон дээр болж өнгөрсөн хэргийн талаар ярьж, хэн нэгнийг буруутган яллаж, хохирогчийг гомдоосон асуудал байхгүй. Өнөөдөр зориуд нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Энэ кинон дээр тухайн үедээ болж өнгөрсөн гэмт хэргийн тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тэр гэмт хэргийн тухай үйлдэл гарахгүй. Шоронд хоригдож буй эх хүний сэтгэл ямар байдаг вэ гэдгийг л харуулахыг зорьжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.