| | USD/MNT 0₮

ХЭРЭГЖЭЭД ЯВЖ БАЙГАА ХУУЛИНД ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИХ НЬ ЗӨВ ҮҮ

Сүүлийн хэдэн өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг эсэргүүцэж байна. Ард иргэдийн татвараар төсвийг нөхөх гэж байна. НДШ-ийн хоосорсон санг иргэдээр дүүргэх нь ариун явдал уу гэсэн эсэргүүцэл ард иргэдийн дунд буюу монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн дунд өрнөлөө. Үүнийг эсэргүүцэж энэ долоо хоногийн баасан гарагт МҮЭХ-ны гишүүд, багш, ажилчид том жагсаал хийнэ гэдгээ ч мэдэгдсэн байгаа юм.  

Салбарын сайдууд нь ч НДШ-ийн алдагдлыг нөхөх үүднээс даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа. Энэ хууль нь ирэх нэгдүгээр сарын 01-нээс эхэлж хэрэгжинэ гэсэн тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл Ерөнхийлөгч НДШ нэмэхийг эсэргүүцэж хуулинд нь хориг тавина гэсэн мэдээллийг өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболд хэлсэн юм.

Харин энэ мэдээлэлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариу хэлж, дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр “ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол Улс эдийн засаг санхүүгийн чиглэлээр ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ гэдгийг жагсааж бичсэн. Үүний 15 дугаар зүйл дээр нь НДШ-ийн талаар тодорхой бичсэн.

Энэ хориг бол ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр дээр тавьж байгаа хориг гэж шууд хэлнэ. Тэгэхээр хөтөлбөр зогсоно гэсэн үг. Хориг тавихыг санаачлаад хүсээд байгаа хүмүүс эдийн засаг дампуураад зогссон үеэ санаач.

Өндөр хүүтэй бондын мөнгөнд дарамтлуулж байсан тэр цаг үеэ санаач. Ч.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдснаас хойш 7,7 их наяд төгрөгийн өр төлсөн байна. Өмнө нь 32 тэрбум төгрөгийн өр төлдөг байсан. Энэ үе рүүгээ эргээд ормооргүй байна.

Энэ хууль 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан хууль. Тэгэхээр хэрэгжээд явж байгаа хуулин дээр хориг тавьж болохгүй. Энэ нь эргээд хуулийн алдаа болно. Хэрвээ ийм зүйл хийвэл, хүссэн хүсээгүй цэц дээр очих болно шүү. Энэ хууль 2017 онд батлагдсан. Харин Капитал банк дампуурах шийдвэр нь энэ онд гарсан. Нэг зүйлийг ойлгоход ОУВС-ийн хөтөлбөрийг дагаад улс орнуудын тусламж дэмжлэгүүд ороод ирсэн байгаа шүү” гэв.

Энэ хууль 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан хууль. Тэгэхээр хэрэгжээд явж байгаа хуулин дээр хориг тавьж болохгүй. Энэ нь эргээд хуулийн алдаа болно. Хэрвээ ийм зүйл хийвэл, хүссэн хүсээгүй цэц дээр очих болно шүү. Энэ хууль 2017 онд батлагдсан. Харин Капитал банк дампуурах шийдвэр нь энэ онд гарсан. Нэг зүйлийг ойлгоход ОУВС-ийн хөтөлбөрийг дагаад улс орнуудын тусламж дэмжлэгүүд ороод ирсэн байгаа шүү
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.