| | USD/MNT 0₮

ЧД-т тусгаарлагдсан иргэд хоолны хордлогод орж байхад дүүргийн мэргэжлийн хяналт юу хийж байв

Өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 14 иргэнээс хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ. Тодруулбал, өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 14-ний 22.00 цагийн орчимд тусгаарлагдаж байсан 13 том хүн, 1 хүүхдэд суулгах, бөөлжих, гэдэс базлах зэрэг шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Бид энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “14 хүн хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор ирсэн нь үнэн. Хоолны хордлого мөн эсэхийг тодруулахаар яг одоо тандалт судалгааны ажил явагдаж байна. Шинжилгээний хариу 48-72 цагийн дотор гарна” гэсэн юм. Эмнэлэгт хүргэгдсэн иргэд насны хувьд 25-60 насных байгаа бөгөөд биеийн байдал дунд зэрэг байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байсан юм.

Манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулаагүй байгаа. Өчигдрийн Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдааны шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 11 дүгээр сарын 01-нийг хүртэл дахин сунгасан. Энэ нь эмч, цагдаа, Мэргэжлийн хяналтын алба хаагчид сонор сэрэмжээ алдалгүй ажиллах ёстойг сануулсан үйлдэл юм. Гэтэл ийм онцгой нөхцөлд юу юунаас илүү болгоомжтой, хянуур ажиллах ёстой мэргэжлийн хяналтын байгууллага ноцтой алдаа гаргасан юм. “Dream” гэх зочид буудал харъяаллаараа Чингэлтэй дүүрэгт хамаардаг. Тэгвэл тус дүүрэг нь Мэргэжлийн хяналтын бүхэл бүтэн хэлтэстэй. Улсын ахлах байцаагч дөрөв, улсын байцаагч 29, эрх зүйн мэргэжилтэн 1, дотоод ажил хариуцсан нэг мэргэжилтэнтэйгээр нийт 43 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл хариуцсан дүүрэгт нь, тэр тусмаа тусгаарлагдаж байгаа иргэдээс хоолны хордлого илэрнэ гэдэг нь Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар хайхрамжгүй хандсаны том илрэл юм. Тухайлбал, зарим хэвлэл мэдээлэлд дурдсанаар тус буудалд тусгаарлагдаж байсан ч хордсон гэх оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлж буй нэгэн иргэн “Хоолнуудын мах нь их сонин амттай байсан. Юуны мах болохыг нь мэдэхгүй байна” гэсэн байв. Уг нь журмын дагуу мэргэжлийн хяналтын байцаагч хоол хүнсний бүх материалд хяналт тавих ёстой юм.

Хамгийн ноцтой нь өчигдөр оройноос хойш “Dream” зочид буудлын хоол үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагааг зогсоосон бөгөөд тэнд тусгаарлагдаж байгаа иргэдэд гаднаас хоол зөөж өгч байгаа явдал юм. Энэ хугацаанд аливаа нэг өвчний халдвар авахгүй гэх баталгаа байхгүй. Хэрэв хоолны хордлогын онош батлагдсан тус буудлыг Зөрчлийн хуулийн дагуу зохих хариуцлага тооцно. Гэхдээ ганцхан буудалд арга хэмжээ авснаар дуусах ёсгүй. Ажилдаа ноцтой алдаа гаргасан Д.Хишигбаатар даргад ч хариуцлага тооцох ёстойг иргэд сануулсаар байна. Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл анхааралдаа авах хэрэгтэй.

Өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 14 иргэнээс хоолны хордлогын шинж тэмдэг илэрчээ. Тодруулбал, өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 14-ний 22.00 цагийн орчимд тусгаарлагдаж байсан 13 том хүн, 1 хүүхдэд суулгах, бөөлжих, гэдэс базлах зэрэг шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Бид энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “14 хүн хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор ирсэн нь үнэн. Хоолны хордлого мөн эсэхийг тодруулахаар яг одоо тандалт судалгааны ажил явагдаж байна. Шинжилгээний хариу 48-72 цагийн дотор гарна” гэсэн юм. Эмнэлэгт хүргэгдсэн иргэд насны хувьд 25-60 насных байгаа бөгөөд биеийн байдал дунд зэрэг байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байсан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.