| | USD/MNT 0₮

Ж.Эрдэнэбат нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруу орчмын тусгай зөвшөөрлийг цуцалж, компаниудад нь нөхөх олговрын зориулалтаар өөр газарт тусгай зөвшөөрөл шинээр олгох шийдвэр гаргасан байдаг.

Энэ тогтоолтой холбоотойгоор Ж.Эрдэнэбатыг албан тушаалын гэмт хэрэгтэй холбосон мэдээллүүд энэ оны тавдугаар сард цахим орчинд тархсан билээ. Учир нь тэрбээр өөрийн хамаарал бүхий "Хэлх Илч" гэх компанид давуу байдал олгож Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгосон хэрэгт сэжиглэгдсэн юм. Ингээд түүнд холбогдох хэргийн шүүх хурал болж, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ялаар шийтгэжээ.

Тэгвэл тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд ханджээ. Ингээд Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагт товлогдлоо.

Ж.Эрдэнэбат нарын давж заалдах шатны шүүх хурал эхэллээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.