| | USD/MNT 0₮

АЙМГУУДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ХЭРГИЙГ СОНГУУЛЬ ӨНГӨРТӨЛ ШИЙДВЭРЛЭХГҮЙ БОЛОЛТОЙ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэд хэдэн аймгийн ИТХ-ын болон Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татсан билээ. Гэвч шүүхээр Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар эрх мэдлээ урвуулан хуурамч тушаал гаргаж, Шоронгийн ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл олгосон, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн биед халдаж хохирол учруулсан хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас өөрийг хэлэлцсэнгүй. Өдгөө шүүхийн тогтоолд заасан ажиллагаануудыг хийж байгаа аж.

Уг нь АТГ-аас Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарт холбогдох хэргийг АТГ-ын мөрдөгчид шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж НПГ-т хүргүүлсэн ч хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрч байгаа гэнэ. Тус аймгийн дээрх хоёр улс төрийн албан тушаалтантай холбоотой 4-5 гомдлыг шалгаад, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан нь баримтаар тогтоогдсон гэж үзэн шүүхэд шилжүүлэхээр болсон аж. Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтныг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар хууль зөрчин найман сая төгрөгөөр үнэлэн олгосон, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдуулан шалгасан билээ.

Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг Ханх суманд улсын төсвийн хөрөнгөөр ЗДТГ-ын байр барих тендертэй холбогдуулан бусдаас хахууль авсан үндэслэлээр шалгаж байгаа, Увс аймгийн удирдах албан тушаалтны холбогдсон зэрэг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй өнөөг хүрч байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар орон нутгийн сонгуулийн санал хураалт дуустал зарим аймгийн ИТХ-ын болон Засаг дарга нарт холбогдох хэргийг шийдвэрлэхгүй нь.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэд хэдэн аймгийн ИТХ-ын болон Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татсан билээ. Гэвч шүүхээр Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нар эрх мэдлээ урвуулан хуурамч тушаал гаргаж, Шоронгийн ам гэх газарт алт олборлох зөвшөөрөл олгосон, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн биед халдаж хохирол учруулсан хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас өөрийг хэлэлцсэнгүй. Өдгөө шүүхийн тогтоолд заасан ажиллагаануудыг хийж байгаа аж.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.