| | USD/MNT 0₮

Э.Ганчимэг:Эцэг эхчүүд хүүхэддээ хүн хайрлахыг л зааж сурга, хайрлаад л байвал амьдраад байна

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Дэлхийн зөн Монгол”, “JCI-Монгол” олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд өчигдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ.

Энэ аяны хүрээнд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага хэрхэн оролцож байгаа талаар тус байгууллагын Нөлөөлөл хамтын ажиллагааны менежер Э.Ганчимэгтэй ярилцлаа.

-“Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны хүрээнд танай байгууллага ямар оролцоотой оролцож байгаа вэ?

-Манай байгууллага 25 жилийн турш хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдийн сайн сайхан амьдралын төлөө гэсэн зорилготой алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулдаг олон улсын хүүхдийн байгууллага юм. Бид 2017-2023 он хүртэл дэлхий даяар Дэлхийн зөн олон улсын байгууллага хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё хэмээх аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд ГБХЗХГ, ЦЕГ-тай болон бусад төрийн болон төрийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн. Эцэг эхчүүдэд зориулж эерэг арга хэмээх аргачлалыг нэвтрүүлэхээр эрчимтэй ажиллаж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн тоо их өндөр хувьтай харагдаж байна?

-Тийм. 2017 оны суурь судалгаанаас харахад гэр бүлийн орчинд хүүхдийн бие махбодийн хүчирхийлэлд өртөх, сүүлийн нэг сар ийм төрлийн хүчирхийлэлд өртсөн хэлбэр нь 49.7 хувь буюу маш өндөр хувьтай байна гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хувийн болон насны онцлогийг эцэг эхчүүд ойлгож хувийн харилцаанд нь хүндэтгэлтэй хандах асуудал тулгарч байгаа учир хүмүүжлийн эерэг аргыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна.

-“Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд тавьж байгаа хамгийн том зорилго юу бэ?

-Швейцарийн хөгжлийн агентлаг Европийн холбоо зэрэг олон улсын байгууллагуудтай хамтраад хүүхдийн дуу хоолойг сонсоё, хүүхэд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ, тэдэнд тулгараад байгаа асуудал юу байна гэдэг сэдвийн дор “Бид” хэмээн онлайн арга хэмжээг эхлүүлж, энэ сарын 20 хүртэл 10-12 цагийн хооронд фэйсбүүкээр шууд дамжуулна. Хүүхдүүдийн тавьж байгаа асуултанд хариулна. Хүүхдүүд шийдвэр гаргах түвшинд юу хэлмээр байна гэдгийг нь сонсоно.

-Хүүхдүүд өөрт тулгарч байгаа асуудлаа цахим хуудсаар дамжуулж хэллээ гэхэд тэр асуудлын шийдвэрлэлт ямар байх ёстой юм бол?

-Бид хүүхдээ сонсъё гэдэг ч сургууль, дүүргийн хэмжээнд хүүхдүүдийн дуу хоолой хаана хүрээд зогсоод байна гэхээр нөгөө сургууль болон сургуулийн захиргаа, эсвэл дүүргийн Засаг дарга, аймгийн Засаг даргад хүрээд нам болдог. Тэгэхээр бид үүнээс цааш юу хийх вэ гэдгээ төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч хүүхдийн оролцооны чуулганыг жил болгон хийж байгаа. Сүүлийн 5 жил энэ чуулганыг үндэсний хэмжээнд хийсэн. Насанд хүргэгчдэд дуу хоолойгоо хүргээд ямар нэгэн шийдвэрт хүрэхгүй бол хүүхдүүд өөрсдөө аймаг дүүрэг бүрээс цуглараад энэ чуулганд дуу хоолойгоо хүргэж, нүүр тулсан уулзалтыг хийдэг. Бид нар хүүхэд хамгааллын тогтолцоондоо хүүхдээ сонсдог, шүүмжлэлийг нь ажил хэрэг болгодог, гаргасан саналыг нь бэхжүүлэхэд анхаарч ажилладаг.

-Таны хувьд хүүхэд хамгаалахад юуг анхаарах ёстой. Яаж үр хүүхдээ элдэв эрсдэл, аюулаас хамгаалах ёстой вэ?

-Бага наснаас эхэлж хүүхэддээ амьдрах ухааны чадварыг маш сайн суулгаж өгөх ёстой. Зөвхөн хоол хийх, хувцасаа угаах, хичээл хийхийг заах биш хувь хүүхэд өөрийгөө яаж хамгаалах юм, би ямар хүн бэ гэдгээ мэддэг байх ёстой. Цэцэрлэгээс авахуулаад танихгүй хүн биед хүрч болохгүй, эсвэл хэн нэгэн танихгүй хүнд нэр усаа хэлэхгүй байх, эцэг эхчүүд хүүхэддээ утасны дугаараа цээжлүүлэх, хэн таны хүүхдийг орой авах вэ гэдэгт их анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдээ амьдрах ухаанч чадварт сургаасай. Хүүхдээ хамгаална гэдэг эцэг эхчүүдийн хувьд өдөр тутмын хийдэг ажил.

Би хүүхдээ хамгаална гэхээр өндөг шиг дараад байхын нэр биш, гэр бүлийн хүрээнд танай хүүхэд шим тэжээлтэй хоол идсэн үү, хэрэгцээ нь хангадсан уу, тэрнээс гадна эцэг эхчүүд гэртээ эерэг харилцаатай байж хүүхдүүддээ ирээдүйд нь гэр бүл гэж ийм ариун нандин цөм байдаг гэдгийг ойлгуулах ёстой. Эцэг эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдүүддээ хүн хайрлахыг зааж сургах хэрэгтэй. Хайрлаад байвал амьдраад л байна.

 

Би хүүхдээ хамгаална гэхээр өндөг шиг дараад байхын нэр биш, гэр бүлийн хүрээнд танай хүүхэд шим тэжээлтэй хоол идсэн үү, хэрэгцээ нь хангадсан уу, тэрнээс гадна эцэг эхчүүд гэртээ эерэг харилцаатай байж хүүхдүүддээ ирээдүйд нь гэр бүл гэж ийм ариун нандин цөм байдаг гэдгийг ойлгуулах ёстой. Эцэг эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдүүддээ хүн хайрлахыг зааж сургах хэрэгтэй. Хайрлаад байвал амьдраад л байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.