| | USD/MNT 0₮

Экс хотын дарга С.Амарсайхан дахин бусдын газрыг булаасан уу

Хотын экс дарга маань газарт дэндүү "хайртай" бололтой. Налайхын унаган хүү, гадаадад боловсрол эзэмшиж ирсэн тэрбээр дүүргээсээ НИТХ-ын төлөөлөгчөөр гурван ч удаа сонгогдож, одоо УИХ-ын гишүүн болчихоод Төрийн ордонд даналзаж сууна. Гэхдээ олон нийт түүнийг "Оюуны Ундраа" группийн С.Отгонбаярын дүү гэдгээр нь илүүтэй танина. Мөн л газрын наймаачин хэмээн цоллуулдаг нэгэн. Ингээд түүнтэй нэр холбогддог газрын маргааныг сонирхуулъя.

  1. “Зайсан хилл” цогцолбор болон Бурхантай хөшөөний зүүн талд автомашины зогсоол байгуулсан “Собт трейд” компани “Оюуны ундраа”-гаар овоглодог, НИТХ-ын дарга С.Амарсайханых гэсэн мэдээллийг “Өнөөдөр” сонины сурвалжлах баг эрлийн явцад олж мэдсэн. Өдгөө “Зайсан хилл” цогцолбор байрлаж буй бүс болон түүний ойролцоох хэд хэдэн газар түүний гэр бүл, хамаатан садны нэр дээр байдаг гэнэ. Хамгийн багаар бодоход “Зайсан хилл” цогцолборын байрлах 4.41 га болон автомашины зогсоол байгуулсан 1.3 га газрыг ямар нэг дуудлага худалдаагүйгээр авсан гэх ярих сонсогдох болсон. Хамгийн гол нь, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг ердөө 17.463.600 төгрөгөөр авсан гэх.
  2. 2012 оны хоёрдугаар сард мөн л Зайсан толгойн ард байрлах 1.5 га газрын нэг мкв тутмыг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 10 дахин хямд буюу 13.200 төгрөгөөр, нийтдээ 19.8 сая төгрөгөөр дахин худалдаж авсан байдаг. Улсын тусгай хамгаалалттай бүсэд хямд үнээр худалдан авсан энэхүү газар нь маргаан дагуулсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар эзэмших эрхийг нь цуцалсан боловч  удалгүй буцаан сэргээсэн байгаа юм.
  3. Бага Тэнгэрийн амаас чанх хойш, Туул голын эрэгт тэмдэглэгдсэн 4 га газрыг 2006 оны дөрөвдүгээр сарын 4-нд Улсын бүртгэлийн 9011041039 дугаараар бүртгэж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулах талбар хэмээн баталгаажуулсан байдаг. “Зүүнбаян рефайнери” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа анх авсан 4 га газрын хүрээнээс хэтэрч, дур зоргоороо газрынхээ хэмжээг нэмсэн, байгаль орчны унаган төрхийг эвдэж, ноцтой зөрчил гаргасан талаар 2017 оны зургаадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол А/177 тоот тушаал гаргаж дурдсан байдаг. “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн захирал С.Уламбаяр нь НИТХ-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр нарын төрсөн ах. Тиймээс Туулын эрэг дэх барилгыг “Оюуны-Ундраа” группийн нэг бизнес гэхэд хилсдэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, Туулын эрэгт аялал жуулчлалын бүс байгуулах нэрээр тансаг харшууд босгож, өндөр үнээр борлуулах бизнес хийж байгаа гэсэн хэл ам түүний эзэмшлийн “Оюуны-Ундраа” групптэй холбогддог.

Гэвч түүнтэй холбоотой газрын хэрэг үүгээр дуусахгүй нь бололтой. Өнөөдөр түүнд газраа булаалгах гэж буй “Нар-Мон” ХХК-ийнхан хэвлэлийхэнд хандлаа. Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар “Шөнийн захын эзэн” М.Хүрэлсүхийн Амгалан дахь 25 жил эзэмшсэн газар, агуулахын аж ахуйг  булаан газрыг нь хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, С.Амарсайхан нь 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Нар-мон” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Тус компани нь газраа 2011 оноос хойш ашиглаж ирсэн бөгөөд төрийн бүх шатны байгууллагуудын шийдвэр, тогтоомжид нийцүүлэн ажиллаж ирсэн хэмээн холбогдох албаныхан мэдээлэв. Иймд нийслэлийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандахаа илэрхийллээ.

Мөн С.Амарсайханыг тухайн үед албан тушаалаа урвуулан ашиглаж, өөр компанид давуу эрх олгон шилжүүлсэн байж болзошгүй хэмээн хардаж буйгаа ч илэрхийлсэн юм.

Ямартай ч газрын наймаачин хэмээн цоллуулдаг экс хотын дарга маань гишүүн болсон ч цоллуулсан хэвээр үлдэх бололтой.

Хотын экс дарга маань газарт дэндүү "хайртай" бололтой. Налайхын унаган хүү, гадаадад боловсрол эзэмшиж ирсэн тэрбээр дүүргээсээ НИТХ-ын төлөөлөгчөөр гурван ч удаа сонгогдож, одоо УИХ-ын гишүүн болчихоод Төрийн ордонд даналзаж сууна. Гэхдээ олон нийт түүнийг "Оюуны Ундраа" группийн С.Отгонбаярын дүү гэдгээр нь илүүтэй танина. Мөн л газрын наймаачин хэмээн цоллуулдаг нэгэн. Ингээд түүнтэй нэр холбогддог газрын маргааныг сонирхуулъя.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.