| | USD/MNT 0₮

Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

Увс аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол өнөөдөр бүртгэгдэж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлажээ. Тодруулбал, Улаангом сумын харьяат, эрэгтэй өндөр тунгаар халуурч өнөө өглөө аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна.

Одоогийн байдлаар түүнийг Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, өндөр халуурч, 41-ээс буухгүй байгаа аж. Өвчтөнөөс тарваган тахал мөн эсэхийг тогтоох шинжилгээ авч, дээжийг нь Улаанбаатар хот руу явуулсан байна. Тэрбээр тарвага өвчсөний дараа халуурч эхэлжээ.  Түүнтэй хамт байсан гэр бүлийн хүмүүсийг бүгдийг нь тусгаарлж, арга хэмжээ авч эхэлжээ. 

Увс аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол өнөөдөр бүртгэгдэж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлажээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.