| | USD/MNT 0₮

"The HU" хамтлаг "Чингис хаан" одонгийн эзнээр тодорлоо

Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Харин өнгөрсөн жилийн хувьд тохирох эзэн олдоогүй гэсэн шалтгаанаар “Чингис хаан” одонг олгоогүй. Тэгвэл энэ жил "The HU" хамтлаг-т олгоно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ. Тэрбээр "Хү хамтлаг Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Энэхүү шинэ урсгалыг дэлхий дахинд түгээж, Монгол хүн, Монгол Улсын нэрийг дэлхий дахинд түгээж байгаа тул ийнхүү шагнахаар болсон. Уг хамтлаг нь 11 хүний бүрэлдэхүүнтэй, үүсгэн байгуулагч нь гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог юм. "Хү" хамтлаг анх 2018 оны сүүлээс уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд асар богино хугацаанд дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол агуулгатай, шинэ дүр төрхийг бий болгож байна. “Youtube” суваг дээр нийтэлсэн хоёрхон уран бүтээл нь 20 сая давсан хандалттай анхны монгол хамтлаг юм" хэмээв.

Одонг ирэх долоо хоногт буюу энэ сарын 27-нд олгохоор болжээ. 

"Чингис хаан" одонгийн эзэн тодорлоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.