| | USD/MNT 0₮

Т.МӨНХСАЙХАН: Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож, яаралтай тусламжийг хувийн эмнэлгээс ч авах боломжтой болно

УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн салбарыг "эмчлэх" хуулийн төслийг баталлаа. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог уг хуулиар өөрчлөх ба ингэснээр эрүүл мэндийн даатгалаараа ямар ч эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авах боломжтой болсон талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэв. Тэрбээр "УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголын тухай хуулийг болон нэмж нэлээд олон хуулийн өөрчлөлтүүдийг ЭМЯ-наас Сангийн яамтай хамтран Засгийн газарт өргөн барьсан. Үүнд эрүүл мэндийн байгууллагуудын санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, нэг худалдан авагчийн тогтолцоо буюу стратегийн худалдан авалтыг хийхэд шаардлагатай эрүүл мэндийн тухай хууль, ЭМД-ын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудад оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийг орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн салбарт зөв санхүүжилт хийх, ажилчид гүйцэтгэлээрээ цалин урамшууллаа авдаг болох, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирна.

Өөрөөр хэлбэл, 2020 оны арваннэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх хөнгөлөлттэй эмийг хүндрэл чирэгдэл багатайгаар бүх эмийн сангаар олгохоор боллоо.

Бусад хуулийн өөрчлөлтүүд нь 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулиар эрүүл мэндийн санхүүжилтийн зөв тогтолцоо бий болж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүртээмж, чанар дээр нэлээдгүй өөрчлөлт гарна. Түүнчлэн яаралтай тусламжийг хувийн эмнэлгээс ч авах боломжтой болно.

Мөн хандлагын 10 хувь гэдэг нь аливаа үйлчлүүлэгчид ямар нэгэн хандлагын зөрчил, дутагдал гаргаагүй эмнэлгийн ажилтан сардаа хандлагын 10 хувийн нэмэгдлийг авах боломжтой" гэв.

Т.МӨНХСАЙХАН: Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож, яаралтай тусламжийг хувийн эмнэлгээс ч авах боломжтой болно
Улс төр

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.