| | USD/MNT 0₮

Ж.Чинбүрэн: Хөнгөлөлттэй эмийг зөвхөн өрхийн болон сумын эмчийн жороор олгодгийг болиулна

УИХ-д ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан. Тус бүлэг нь Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийн шинэчлэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн талаар бүлгийн Ж.Чинбүрэн нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэдний мэдээлж буйгаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийгдсэнээр эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр эмч, эмнэлгээ сонгон үйлчлүүлэх эрхтэй болох, Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон хувийн бүх эмнэлэг ижил тарифаар иргэдэд үйлчлэх учир улсын эмнэлгүүдийн ачаалал буурах, хөнгөлөлттэй үнэтэй эмийг зөвхөн өрхийн болон сумын эмчийн жороор олгодгийг болиулж, аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор олгох боломжтой болжээ.

Ингэснээр хуурамч эмийг зах зээлээс шахан гаргах, гүйцэтгэлээр санхүүжилт хийгддэг болсноор эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөрийн үнэлгээ бодитоор нэмэгдэх ач холбогдолтой аж.

ШУУД ҮЗЭХ: 

УИХ-д ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан. Тус бүлэг нь Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийн шинэчлэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн талаар бүлгийн Ж.Чинбүрэн нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэдний мэдээлж буйгаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийгдсэнээр эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр эмч, эмнэлгээ сонгон үйлчлүүлэх эрхтэй болох, Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон хувийн бүх эмнэлэг ижил тарифаар иргэдэд үйлчлэх учир улсын эмнэлгүүдийн ачаалал буурах, хөнгөлөлттэй үнэтэй эмийг зөвхөн өрхийн болон сумын эмчийн жороор олгодгийг болиулж, аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор олгох боломжтой болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.