| | USD/MNT 0₮

Өнгөрсөн жил угаарын хийгээр 15 хүн амиа алджээ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлдөө эрт бэлдэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг улсын хэмжээнд зарлаж байгаа талаар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Энэ аянд БОАЖЯ болон ЦЕГ, Тавантолгой түлш компани болон бусад байгууллагууд оролцож байгаа юм байна. ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол "Өнгөрсөн жил угаарын хийгээр 15 хүн нас барж, 2500 иргэн угаарын хийнд хордсон байна. Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд 136 хүн хордож нас барснаас 72 нь нийслэлд, 64 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн" гэв. 

Тиймээс иргэдийг амь нас болон эрүүл мэндээ хамгаалах, хайртай гэр бүлийнхнийгээ хамгаалж, халуун дулаан орчинд ая тухтай байж өвлийг өнтэй давахын тулд эрт өвөлдөө бэлтгэж, яндангаа хөөлөхийг мөн, цагдаагийн байгууллагаас тараас байгаа мэдээ мэдээлэл, таниулга сурталчилгаанд иргэдийг идэвхтэй оролцохыг сануулж байна.  

Өнгөрсөн жил угаарын хийгээр 15 хүн нас барж, 2500 иргэн угаарын хийнд хордсон байна. Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд 136 хүн хордож нас барснаас 72 нь нийслэлд, 64 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.