| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж: Зөрчлийн хуулиар 1.6 сая иргэн 550 тэрбум орчим төгрөгөөр торгуулсан байна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар салбарын сайд Х.Нямбаатараас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санал асууж, тодруулга авлаа.

Тэрбээр "Х.Нямбаатар гишүүнээ таны энэ хуульд гараа дүрдэг явдал хэрээс хэтэрлээ. Өөрөөр хэлбэл та 2017 онд Хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож бууруулсан. Түүнээс чинь болоод 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүнээс шалтгаалж 1500 гаруй гэмт хэрэгтэн бидний дунд ял завшиж яваа. Тэрийгээ та засна гэсэн. Хөөн хэлэлцэх хугацааг засчихлаа гэж баахан шоудсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээд ял авсан хүн ганц ч байхгүй байгаа шдээ. Та Зөрчлийн хуулийг 2017 онд өөрчилсөн. Үүгээр чинь Монголын тал иргэн буюу 1,6 иргэн 550 тэрбум төгрөгөөр шийтгүүлсэн. Өнөөдөр та буцаагаад засна гээд шоудаад явж байна. Хууль өөрчилөөд өөрөө засна гэж улс төрийн оноо авахаа болих хэрэгтэй. 

Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгч нарыг солих хуулийн төсөл оруулж ирсэн. Одоо үүнийгээ болъё, ҮАБЗ-өөр шүүгч нарыг өөрчлөх нь буруу юм байна аа гээд ярилцлага өгөөд явж байх юм. Та бол хууль өөрчлөх асуудлыг хуульчийн нүдээр биш цэвэр улс төрийн нүдээр хардаг юм байна гэж харлаа. Шүүгчид эрүү, иргэн, захиргааны гэж их сургуульд сурч байхдаа мэргэшдэг чухал нарийн мэргэжил. Зүрхний эмч мэдрэлийн эмч хийж чаддаггүй биз дээ. Түүнтэй адилхан шүүгч нар. 

Тэгэхээр та иргэний хэргийн шүүгчийг эрүүгийн хэргийн шүүгчээр юмуу, захиргааны хэргийн шүүгчээр аваачих юм бол энэ гацаад байгаа хавтаст хэргүүд бүр тоймгүй гацна шүү дээ. Яагаад гэвэл энэ чиглэлээрээ нарийн мэргэшээгүй учраас тэр. Тун удахгүй хэдэн мянган хавтаст хэрэг овоороод эхлэхээр энэ буруу болжээ гээд дахиад хууль засах юм байна. Ийм байдлаар хуулийн байгууллагын тогтсон тогтолцоог эвдээд бай" гэлээ. 

Та 2017 онд Хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож бууруулсан. Түүнээс чинь болоод 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүнээс шалтгаалж 1500 гаруй гэмт хэрэгтэн бидний дунд ял завшиж яваа. Тэрийгээ та засна гэсэн. Хөөн хэлэлцэх хугацааг засчихлаа гэж баахан шоудсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээд ял авсан хүн ганц ч байхгүй байгаа шдээ. Та Зөрчлийн хуулийг 2017 онд өөрчилсөн. Үүгээр чинь Монголын тал иргэн буюу 1,6 иргэн 550 тэрбум төгрөгөөр шийтгүүлсэн. Өнөөдөр та буцаагаад засна гээд шоудаад явж байна. Хууль өөрчилөөд өөрөө засна гэж улс төрийн оноо авахаа болих хэрэгтэй.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.