| | USD/MNT 0₮

С.Одонтуяа: Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгуулахаар шүүхэд хандаж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Филатова нарыг цагаатгах асуудлаар яг одоо мэдээлэл хийж байна. Тухайлбал, Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссоос төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Тус комиссоос тэдний нэр төрийг сэргээхээр удаа дараа хандаж байсан боловч албан ёсоор шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн аж.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ “Иргэдийн зүгээс Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Филатова нарыг цагаатгасан гэж боддог. Гэхдээ албан ёсоор цагаатгаагүй, амьд ахуй үедээ авч байсан бүх гавъяа шагналыг нь хураан авдаг байдаг. Тодруулбал, 1984 онд Ю.Цэдэнбалыг албан үүргээс нь хүчээр чөлөөлөөд зогсохгүй эх орондоо амьдрах эрхийг нь хязгаарлаж, 1991 онд насан эцэслэх хүртэл нь долоон жилийн турш эхнэрийнх нь хамтаар гэрийн хорионд байлгаж байсан. Тэр ч бүү хэл бүх тэтгэврийг нь хүртэл хураасан. Нутагтаа амьдрах эрхийг нь хааж, гэр бүлийнх нь нэр төр, алдар хүндэд халдаж, эд хөрөнгийг нь хураасан нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, НҮБ-ийн “Олон Улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг олон зүйл заалтаар ноцтой зөрчиж байгаа хэрэг юм” гэлээ.

С.Одонтуяа: Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгуулахаар шүүхэд хандаж байна
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.