| | USD/MNT 0₮

1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ тараахыг Засгийн газар шийднэ

Монгол Улсын иргэн бүрт тараах 1072 хувьцаа буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ тараах ногдол ашгийн 198 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд өнгөрсөн даваа гарагт бүрэн байршуулсныг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл ногдол ашгийн мөнгийг иргэдэд хэзээ тараахыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцүүлэх санал оруулсан ч хойшлуулсан аж. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс үнэт цаасны дансаа нээлгэсэн хүмүүсийн мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн байна.

Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.