| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нийслэлчүүдийг 36 мянгаар махаа худалдаж авч ид гэв

УИХ-ын зарим гишүүд амьдралаас тасарсан зүйл ярьж, агаар дээр суух их дуртай юм. Тухайлбал, Сүхбаатар аймгаас их хуралд сонгогдсон Ж.Батсуурь нийслэлчүүдийг үнэтэй мах худалдаж авч ид гэж загнав.

Тэрбээр өнөөдөр Байнгын хорооны хуралдаан дээр "Улаанбаатарын хүмүүс өндөр үнэтэй мах авч идэх ёстой шдээ. Эрээнд очихоор 36 мянгаар мах авч иддэг хэрнээ энд ирэхээр 8000 төгрөгийн мах авч иднэ гэдэг байж боломгүй зүйл шдээ" хэмээн загнав. Ард түмний амьдрал болоод эдийн засаг ямар байгаа билээ. Гэтэл эрхэм гишүүн нь үнэтэй мах авч идсэнгүй гэж загнах нь хэр зөв юм бэ. Харин ч махны үнийг бууруулах тал дээр дуугарах ёстой байтал үнэтэй мах авч ид гэж загнах төрийн түшээ хүн байна. 

Монголчууд 70 сая малтай 3 сая иргэнтэй байж нэг кг махыг 8-10 мянган төгрөгөөр худалдан авч идэж байна. Малчид мал, махаа үнэлж орлого олсон хэрэг биш нөгөө л ченжүүд гэх завсрын ашиг хайгчдын эсрэг арга хэмжээ авахыг улс төрчдөөс хүсмээр байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Улаанбаатарын хүмүүс өндөр үнэтэй мах авч идэх ёстой шдээ. Эрээнд очихоор 36 мянгаар мах авч иддэг хэрнээ энд ирэхээр 8000 төгрөгийн мах авч иднэ гэдэг байж боломгүй зүйл шдээ" хэмээн загнав.
Улс төр

Сэтгэгдэл (105)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.