| | USD/MNT 0₮

ТЕГ-ын дарга Д.Гэрэл өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа юм байна.

Д.Гэрэлийн хувьд өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард Б.Хурцын оронд томилогдож байв. 

Тэгвэл Д.Гэрэл гэж хэн байв. Тэрбээр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж,  ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн.

Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байжээ.

БНСУ-д суух элчин сайдаар 2009 оноос ажиллаж байсан бол түүнийг 2011 онд эргүүлэн татаж байсан байна. Түүнийг 2012 онд ийнхүү ТЕГ-ын даргаар томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18 хүртэл ажиллаж байсан. Харин тус газрын даргаар ажиллаж байсан Р.Болдыг үүрэгт ажлаас нь гэнэт чөлөөлж байсан. Энэ цаг хугацаа бол 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн байсныг хэлэх нь зүйтэй.

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа юм байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.