| | USD/MNT 0₮

Хуурамч гарын үсэг бүрдүүлж, Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж залилсан Ш.Батхүүг шүүнэ

Жаст группийн захирал асан Ш.Батхүү болон Алтжин группийн захирал Г.Алтан нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан өнөөдөр болно.

Тодруулбал, “Жаст" группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү одоогоос олон жилийн өмнө нарыг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг товлосон. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт болох юм.

Дашрамд дуулгахад Ш.Батхүүд холбогдох шүүх хуралдааныг Монголын шүүх долоон жил шүүж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэг хариуцлага тооцож ял оногдуулж чадаагүй байгаа юм.

Магадгүй ингэж цаг хугацаа хожиж явсаар хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ хэрэгсэхгүй болгохыг үгүйсгэхгүй. 

Жаст группийн захирал асан Ш.Батхүү болон Алтжин группийн захирал Г.Алтан нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан өнөөдөр болно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.