| | USD/MNT 0₮

Г.Дөлгөөн:Төв банк гадны банк оруулж ирэхийг ДЭМЖИНЭ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар (2020.08.20) Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьсан байгаа. 

Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн "2018 онд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн стратеги дээр үндэслэн, өргөн цар хүрээнд боловсруулж оруулж ирсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамгийн их зээлийн хүү буурсан нь санхүү, төсвийн тогтвортой байдал нөлөөлсөн.

Төв банк гадны банк орж ирэхэд татгалзахгүй, дэмжинэ. Өнөөдрийн байдлаар гадны таван банк суурин төлөөлөгчөө ажиллуулж байгаа. Гадны банкийг оруулж ирэхэд хууль эрх зүйн орчин нэн тэргүүнд шаардлагатай ажил болоод байна. Төрийн оролцоогүй хувийн эрүүл банк орж ирэхэд Төв банк татгалзахгүй" гэлээ. 

Төв банк гадны банк орж ирэхэд татгалзахгүй, дэмжинэ. Өнөөдрийн байдлаар гадны таван банк суурин төлөөлөгчөө ажиллуулж байгаа. Гадны банкийг оруулж ирэхэд хууль эрх зүйн орчин нэн тэргүүнд шаардлагатай ажил болоод байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.