| | USD/MNT 0₮

П.Галиндэв, Д.Сүндий нарын таван хүн эргээд АН-даа гишүүнээр элсэв

АН-ын залуус цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр намаасаа гарсан залуус эргээд намдаа элсэж байгаа юм.

Ардчилсан намын  ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд АН-ын даргын тушаалыг уншиж сонирхууллаа. Тушаалд “АН-ын үндсэн дүрмийн 3.9.4-т, 5 дугаар бүлгийн 5.17.1-т зааснаар гаргасан өргөдлүүдийг тус тус үндэслэн тушаах нь: 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс намын гишүүнчлэлээс гарсан болон эрхээ хязгаарлуулсан намын даргын Б/68 тоот тушаалаар гишүүнээр 4-8 хүртэлх жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл ногдуулсныг наймдугаар сарын 13-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байна.

Энэхүү тушаалаар П.Галиндэв, Д.Сүндий, Э.Мөнхсайхан, Н.Соёмбо, Б.Хайдав нарын эрхийг сэргээж, АН-ын гишүүнээр шинээр бүртгэлээ.

АН-ын залуус цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр намаасаа гарсан залуус эргээд намдаа элсэж байгаа юм.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.